МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурал боллоо
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуралдав. Хуралдаанаар МҮОНРТ-ийн 2017 оны санхүүгийн тайлан, санхүүгийн үйл ажиллагаанд "И ЭС ЭС ЭС Аудит" ХХК-ийн хийсэн аудитын тайланг хэлэлцэж,
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуралдав. Хуралдаанаар МҮОНРТ-ийн 2017 оны санхүүгийн тайлан, санхүүгийн үйл ажиллагаанд "И ЭС ЭС ЭС Аудит" ХХК-ийн хийсэн аудитын тайланг хэлэлцэж, хүлээн авахаар шийдвэрлэв. Тус компанитай байгуулсан гэрээний үр дүнг дүгнэн, үлдэгдэл төлбөрийг гэрээний биелэлттэй холбогдуулан шийдвэрлэхийг Хяналтын зөвлөлд үүрэг болголоо.
МҮОНРТ-ийн 2018 оны төсөвт тодотгол хийж, “ММ” сувагт шаардлагатай ЛЕД дэлгэц, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах тендер зарлах зөвшөөрөл олгов.
Мөн хуралдаанаараа Үндэсний зөвлөлийн 2017 оны ажлын тайланг хэлэлцэн батласан байна. “ОНРТ-ийн тухай” хуульд зааснаар Үндэсний зөвлөл нь улиралд 1-ээс доошгүй хуралдана гэж заасан байдаг. 2017 онд Үндэсний зөвлөл нь нийт 14 удаа хуралдаж, "MNB kids" цэцэрлэг байгуулах, ажилтнуудын цалинг үе шаттайгаар нэмэх, HD форматад бүрэн шилжүүлэх, техникийн шинэчлэл хийх, "MNB sport", "MNB world" сувгуудыг нээх зэрэг олон чухал шийдвэрүүдийг гарган, Ерөнхий захирал, гүйцэтгэх удирдлагатайгаа бүтээлчээр хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв.
Хуралдаанаар Л.Болдыг Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөв. Мөн АТОЗ буюу “Ард түмний онц түр зөвлөл” ТББ-аас Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн нэг бүрт ирүүлсэн албан тоотод Үндэсний зөвлөлөөс албан ёсоор бичгээр хариу өгөх нь зүйтэй гэж үзлээ.
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ


















