Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилтнууд цусаа хандивлав

ССҮТ-ийн явуулын баг 2007 оноос хойш жилд хоёр удаа МҮОНРТ-д ирж цус цуглуулж байна. Энэ хугацаанд MNB-ийн уран бүтээлч, ажилтнуудаас тогтмол 30-40 донор явуулын багт цусаа хандивладаг юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилтнууд цусаа хандивлав
МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилтнууд цусаа хандивлав. Зураг: МҮОНРТ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв өөрийн байрандаа донор иргэдээс сайн дурын үндсэн дээр цус авахаас гадна цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид явуулын баг ажиллуулж цус цуглуулдаг.

Цэрэг цагдаагийн болон бусад байгууллага, их дээд сургуулиар цус цуглуулдаг эл явуулын баг өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз дээр ажиллаж, уран бүтээлч, сэтгүүлч бусад ажилтнууд цусаа хандивлалаа.

Сонирхуулахад, ЦССҮТ-ийн явуулын баг 2007 оноос хойш жилд хоёр удаа МҮОНРТ-д ирж цус цуглуулж байна. Энэ хугацаанд MNB-ийн уран бүтээлч, ажилтнуудаас тогтмол 30-40 донор явуулын багт цусаа хандивладаг юм.

Хуваалцах