Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн уран бүтээлчид цус хандивлах аянд нэгдлээ

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн явуулын баг өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд ажиллаж, цусны донорын өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр МҮОНРТ-ийн уран бүтээлч, сэтгүүлч бусад ажилтан албан хаагчид цусаа хандивлалаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн уран бүтээлчид цус хандивлах аянд нэгдлээ
МҮОНРТ-ийн уран бүтээлчид цус хандивлах аянд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн явуулын баг өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд ажиллаж, цусны донорын өдөрлөг зохион байгууллаа.

Энэ үеэр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн био-анагаахын мэргэжилтэн Ц.Ундармаа: ЦССҮТ-ийн гурван салбар төв болон явуулын баг ажлын өдрүүдэд донор иргэдээс цус цуглуулдаг. Манайх Монголын донорын холбоо болон Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа. Явуулын баг тухайн хоёр байгууллагуудтай санал солилцсоны үндсэн дээр гаргасан хуваарийн дагуу төрийн болон хувийн алба байгууллага, аж ахуй нэгжид очиж, донор иргэдээс цус авдаг. ЦССҮТ-ийн явуулын баг 2007 оноос хойш жилд хоёр удаа МҮОНРТ-д ирж цус цуглуулж байна. Энэ хугацаанд MNB-ийн уран бүтээлч, ажилтнуудаас тогтмол 30 орчим донор явуулын багт цусаа хандивладаг. Өнөөдөр долоон хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг МҮОНРТ-д ажиллаж байна. Өглөө 09:00 – 12:30 цаг хүртэл ажиллахад 21 уран бүтээлч цусаа хандивласан. Цусны донор цусаа хандивлахын өмнө зарим шаардлагыг биелүүлсэн байх ёстой. Тухайлбал, зургаагаас дээш цаг унтаж амарсан, цусаа өгөхийн өмнөх орой хэт их өөх, тоостой хоол идээгүй байх, өглөөний цайндаа өндөг, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх мөн цус багадалтгүй байх шаардлагатай. Өнөөдөр дээрх шалгуураар цусаа өгөхөөр ирсэн зарим хүнээс цус аваагүй” гэсэн юм.

Дашрамд дуулгахад, ЦССҮТ-өөс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хүн амын дунд цусны донорын үйлсийг сурталчлах, донорыг эгнээг өргөжүүлэхэд манлайлан оролцсон хэмээн энэ сард Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийг 2019 оны “Шилдэг донор сурталчлагч байгууллага”-аар өргөмжилсөн.

Хуваалцах