Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ, СУИС-тай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

хэвлэл мэдээллийн салбарт ажиллах хүсэлтэй оюутнуудыг эртнээс чадавхжуулж бэлдэх, ирээдүйн уран бүтээлчдээ бэлтгэх боломж бүрдэж байгаа юм. Мөн эрдэмтэн багш нарын соёлын өв болсон контентыг сурталчлах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ, СУИС-тай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮОНРТ, СУИС-тай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Соёл урлагийн их сургуультай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллах хүсэлтэй оюутнуудыг эртнээс чадавхжуулж бэлдэх, ирээдүйн уран бүтээлчдээ бэлтгэх боломж бүрдэж байгаа юм. Мөн эрдэмтэн багш нарын соёлын өв болсон контентыг сурталчлах юм байна.

Сэтгүүлзүйн салбар хөгжиж, хэвлэл мэдээллийн байгууллагын тоо нэмэгдэхийн хэрээр хүний нөөцийн дутагдалд орох, мэргэжлийн ажиллах хүчин хомсдож байгаа нь салбарын өмнө тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Тэгвэл МҮОНРТ болон СУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудыг олон нийтийн радио, телевизийн уран бүтээлч болгоход эртнээс бэлтгэнэ.

Үүнээс гадна МҮОНРТ-д одоо ажиллаж буй уран бүтээлчдийг чадавхжуулах олон ажил төлөвлөж байна.

Ташрамд дуулгахад, хэвлэл мэдээллийн салбарт эрдэмтэн, судлаач, багш нарын бүтээлийг олон нийтэд хүргэхэд дээрх хамтын ажиллагаа чиглэгдэнэ. Хоёр тал Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар багш, эрдэмтдийн шигшмэл бүтээлүүдийг цэнхэр дэлгэцнээ болон радио долгионоор амилуулж үзэгч, сонсогчдын хүртээл болгох юм.

Хуваалцах