МҮОНРТ цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизид цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизид цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй, Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй,
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
- Сургалтыг төлөвлөх хэрэгжүүлэх, зохион байгуулах, зурж боловсруулах, ярьж ойлгуулах, сэтгэл хөдлөлөө хянах, ачаалал даах чадвартай байх
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хурдан шаламгай, цагийн менежмент сайтай байх
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Дэлгэрэнгүй анкет, 2% цээж зураг /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















