Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Мөрдөгчөөс суралцах нь” практикт суурилсан сургалт үргэлжилж байна

цагдаагийн сургуулийн 337 дугаар дамжааны найман сонсогч тус газрын мөрдөн шалгах газарт үйлдвэрлэлийн дадлагыг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос ирэх сарын 6-ны өдрийн хооронд хийж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мөрдөгчөөс суралцах нь” практикт суурилсан сургалт үргэлжилж байна
“Мөрдөгчөөс суралцах нь” практикт суурилсан сургалт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал С.Баатаржав, Дотоод хэргийн их сургуулийн захирал, хошууч генерал, Ш.Лхачинжав нарын өнгөрсөн сарын 24-ний өдөр баталсан А/30, А/31 дугаартай тушаалаар цагдаагийн сургуулийн 337 дугаар дамжааны найман сонсогч тус газрын мөрдөн шалгах газарт үйлдвэрлэлийн дадлагыг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос ирэх сарын 6-ны өдрийн хооронд хийж байна.

Түүнчлэн дадлагын сонсогчдын онолын мэдлэгийг бататгах зорилгоор “Мөрдөгчөөс суралцах нь” практикт суурилсан сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа аж. Тодруулбал, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, тодорхой төрлийн гэмт хэргийг мөрдөхөд анхаарах зарим асуудлын талаар онолын мэдлэгийг бататгаж, дасгал сургууль хийлгэх хэлбэрээр практикт суурилсан сургалтыг зохион байгуулж байна.

Хуваалцах