Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөрөн хотод Гал түймэр унтраах, аврах анги шинээр барьж байгуулах шаардлагатай байна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөрөн хотод Гал түймэр унтраах, аврах анги шинээр барьж байгуулах шаардлагатай байна
Мөрөн хотод Гал түймэр унтраах, аврах анги шинээр барьж байгуулах шаардлагатай байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа. Ажиллах үеэрээ албаны үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилго, албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бол ОБЕГ-ын Бодлого зохицуулалт хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр албан хаагчдад шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн танилцуулга, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийсэн юм.



Энэ үеэр Мөрөн хотод гал түймэр унтраах, аврах анги шинээр барьж байгуулах, мөн Тариалан суманд Гал түймэр унтраах, аврах 46-р ангийн депогийн барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийнхэнд танилцуулав. Тариалан суманд гал түймэр унтраах, аврах ангийг байгуулснаар хөрш зэргэлдээ сумдыг гамшгаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах