Мөрөн нисэх буудлын хамт олон малчдад тусламж үзүүллээ
НББЗХ-ээс уриалсан “Inspiration challange”-д Mөрөн нисэх буудал нэгдэж, нийгэмд чиглэсэн дараах сайн үйлсийг санаачлан зохион байгууллаа.
Мэдээллийн алба

НББЗХ-ээс уриалсан “Inspiration challange”-д Mөрөн нисэх буудал нэгдэж, нийгэмд чиглэсэн дараах сайн үйлсийг санаачлан зохион байгууллаа.

Үүнд:
Мөрөн нисэх буудлын хамт олон өвөлжилт хүндэрсэн сумын малчдад тусламж, дэмжлэг үзүүлэхийг аймаг орон нутгийнхаа аж ахуй нэгж, байгууллагуудад уриалан, идэвх санаачилга гаргаж, ажилтан бүр 10,000 төгрөг буюу нийт 420,000 төгрөгийн хандивыг цуглуулан, Мөрөн сумын ИТХ-ын даргад 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардуулан өглөө.
Мөн Дэлхийн зөн ОУБ-аас судалгаа авч, амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийг судалж үзэн, Мөрөн сумын 02 дугаар багийн иргэн, өрх толгойлсон эмэгтэй Б.Эрдэнэхишигийн гэр бүлгийг сонгон, хамт олны хандиваар 1 машин түлээ, 500 кг нүүрс, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний туслалцааг үзүүллээ. Иргэн Б.Эрдэнэхишиг нь 4 хүүхэд, сургуулийн насны 2 зээгийн хамт, ам бул 6-уулаа амьдардаг, өрхийн орлогогүй, өрх толгойлсон эмэгтэй юм байна.





Тус нисэх буудлын хамт олон нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлан Мөрөн хотоос нисэх буудал хүрэх хучилттай замын огцом эргэлттэй хэсэг болох 100м замын цасыг өөрсдийн хүчээр цэвэрлэж, халтиргаа, гулгаатай үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зохих хувь нэмрийг орууллаа.


















