Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!
Арванхоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдийч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.
Мэдээллийн алба

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-12-21