Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын хайку шүлгийн гурамсан номын нээлт болов

Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатарын Монголын анхны хайкугийн гурамсан номын нээлт боллоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын хайку шүлгийн гурамсан номын нээлт болов
МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын хайку шүлгийн гурамсан номын нээлт болов. Зураг: МҮОНРТ

Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатарын Монголын анхны хайкугийн гурамсан номын нээлт боллоо.

“Чөдөр гурвалжин”, “Тархины фитнесс”, “Гандирсан” хайку шүлгийн гурамсан номын нээлтэд дэлхийн хайкугийн холбооны захирал, Токиогийн Мэижи Их сургуулийн профессор Банья Нацуиши, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү зэрэг хүндэт зочид оролцжээ.

Уг арга хэмжээний үеэр “Монголын хайкугийн холбоо”-ны нээлтийн ёслол, хайку шүлгийн калиграфийн үзэсгэлэн, “Хайкуг хайхуй” эрдэм судлалын симпозиум зэрэг үйл ажиллагаанууд болсон юм.

Хуваалцах