Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөсний баяр болох хэсгийн мөсний зузааныг хэмжжээ

Хөвсгөл аймагт зохиогдох “Мөсний баяр” арга хэмжээг зохион байгуулах комиссоос энэ сарын 26-ны өдөр мөсний хөлдөлтийн байдалд хэмжилт хийлээ. Хэмжилтээр Сомо/Хүслийн/ хад орчимд

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөсний баяр болох хэсгийн мөсний зузааныг хэмжжээ
Мөсний баяр болох хэсгийн мөсний зузааныг хэмжжээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймагт зохиогдох “Мөсний баяр” арга хэмжээг зохион байгуулах комиссоос энэ сарын 26-ны өдөр мөсний хөлдөлтийн байдалд хэмжилт хийлээ. Хэмжилтээр Сомо/Хүслийн/ хад орчимд 1.2 м, Монгол далай 1.3 м, баярыг зохион байгуулах Хүй толгой орчимд 1.3 м зузаантай байв. Өрх үүссэн болон мөс цөмөрч болзошгүй газруудад хаалт, дарцаг, тэмдэглэгээг байршуулах ажил өнөөдрөөс хийгдэж байгаа аж.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус баярыг зохион байгуулагчдад байгаль орчин, эрүүл ахуй, авто тээвэр, усан зам болон авто замын хяналтын чиглэлээр зөвлөмж хүргүүлээд байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг автомашин болон явганаар гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр дур мэдэн зорчихгүй байх, баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Хуваалцах