Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөсөн дээр наалдан амьдаараа тарчилж буй цагаан зээрийг аврахаар ажиллаж байна

Хээрийн амьтны зарим нь төмөр замын өргөстэй торонд орооцолдсон бол зарим нь гэрийн нохойд бариулж, зарим нь мөсөн дээр унаж амьдаараа наалдан тарчилж буй тухай Даланжаргалан Хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөсөн дээр наалдан амьдаараа тарчилж буй цагаан зээрийг аврахаар ажиллаж байна
Мөсөн дээр наалдан амьдаараа тарчилж буй цагаан зээрийг аврахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгаар 1000 гаруй цагаан зээр нүүдэллэн иржээ.

Хээрийн амьтны зарим нь төмөр замын өргөстэй торонд орооцолдсон бол зарим нь гэрийн нохойд бариулж, зарим нь мөсөн дээр унаж амьдаараа наалдан тарчилж буй тухай Даланжаргалан Хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв мэдээллээ.

Тодруулбал, тус сумын Их нартын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид салхи уруудан ирсэн цагаан зээрийн амийг аварч эх байгальд нь хүргэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна.

Тэрбээр "Зэрлэг амьтанд ээлгүй шоронжсон нөхцөл энэ амьтны амийг цаазын тавцанд аваачаад удаж буй. Сумын төвийн урд байх өнжсөн нуурын мөсөн дээр наалдсан цагаан зээрийн заримыг аврахаар ажиллаж байна" гэлээ.Эх сурвалж: Их нартын хамгаалалтын захиргаа

Хуваалцах