Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагаа явуулах сургалт бэлтгэлийг хийлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах баригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагаа явуулах сургалт бэлтгэлийг хийлээ
Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагаа явуулах сургалт бэлтгэлийг хийлээ. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах баригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгууллаа.

Алба хаагчдын өдөр тутмын сургалт бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус дадлага сургуульд Эрэн хайх, аврах салбарын 38 алба хаагч хамрагдсан юм.

Дадлага сургуулиар мөстэй эгц өндөр ууланд гарах, багаж хэрэгслийг зөв ашиглаж сурах, тусгай зориулалтын багаж ашиглан нэрвэгдэгчдийг аврах ажиллагааг явуулах зэрэг сургалт бэлтгэлийг хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах