Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мүүний урсгал шашны үйл ажиллагаатай холбогдолгүй болохоо мэдэгдлээ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороос 2016 оны гуравдугаар сарын 14-ний өдөр С1 телевизээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мүүний урсгал шашны үйл ажиллагаатай холбогдолгүй болохоо мэдэгдлээ
Мүүний урсгал шашны үйл ажиллагаатай холбогдолгүй болохоо мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороос 2016 оны гуравдугаар сарын 14-ний өдөр С1 телевизээр гарсан сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” ярилцлагын нэвтрүүлэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

Шууд дамжуулсан ярилцлагад оролцсон “TSEREN TOURS” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор нь Мүүний урсгал шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жагсаалтыг танилцуулахдаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг дурдсан нь үнэнд үл нийцэх бөгөөд тус байгууллага нь энэ шашны гаж урсгалтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулж байгаагүй, огт холбогдолгүй болохыг мэдэгдэж, дэлгэрэнгүй тайлбар хийлээ.

Мэдэгдлийг албан бичгээр “Цензургүй яриа” ярилцлагыг нэвтрүүлсэн С1 телевизийн захиргаа, ярилцлагад оролцсон “TSEREN TOURS” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор нарт хүргүүлсэн болно гэж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдээллээ.

Жич: Мэдэгдлийн бүрэн эхийг доорх зургаас харна уу.

Хуваалцах