Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мянганы сорилтын корпорациас хэрэгжүүлэх 2 дахь компакт гэрээ усны салбарт хэрэгжинэ

АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар Монгол Улстай хоёр дахь удаа Компакт гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мянганы сорилтын корпорациас хэрэгжүүлэх 2 дахь компакт гэрээ усны салбарт хэрэгжинэ
Мянганы сорилтын корпорациас хэрэгжүүлэх 2 дахь компакт гэрээ усны салбарт хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар Монгол Улстай хоёр дахь удаа Компакт гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Компакт гэрээ боловсруулж, хэлэлцээ хийх ажлыг удирдлага, чиглэлээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан, тус яамны дэргэд Компакт гэрээ боловсруулах үүрэг бүхий Үндэсний ажлын албыг байгуулан ажиллуулж байгаа билээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ЫН МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь Компакт гэрээ боловсруулж, хэлэлцээ хийх ажлыг удирдлага, чиглэлээр хангах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хурал Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд өчигдөр боллоо.

Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газрын дарга, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, шинжээчдийн багийн ахлагч доктор Д.Доржсүрэн зэрэг олон талын төлөөлөл оролцов. Хуралдаанаар АНУ-ын МСК-аас үзүүлэх буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтын дагуу хийж хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналын талаар хэлэлцэж саналаа АНУ-ын талд уламжлахаар тогтов.

АНУ-ын МСК-аас Монгол Улсад хэрэгжих хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалт нь Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулагадахаар төлөвлөгдөж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны эх үүсвэрээс нэмэгдүүлэх, Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн бохир усыг дахин боловсруулж, ДЦС-уудад үйлдвэрийн зориулалтаар дахин ашиглах болон Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын үр ашгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах бодлого, хууль эрх зүй, институцийн цогц хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх ажиллаж байна. Компакт гэрээнд энэ оны гуравдугаар улирлын эхээр гарын үсэг зурахаар талууд зорин ажиллаж байна.

Хуваалцах