Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МЗХ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж Монголын Залуучуудын Холбоо МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байсан үе, үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр болсон уг хүндэтгэлийн

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЗХ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
МЗХ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж Монголын Залуучуудын Холбоо МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байсан үе, үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр болсон уг хүндэтгэлийн арга хэмжээнд 70 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд тэд залуу халуун насаа дурсаж, тэдний хойчийг залгамжилж яваа залуучууддаа үнэтэй сургаалиа хайрлалаа. Тэдний дунд хамгийн ахмад нь буюу 90 гаруй настай Д.Дулмаа байсан бол Б.Зинамидэр, Ц.Дашдондов, Д.Бор, Б.Сүхээ Ч.Содномдорж, Б.Даариймаа зэрэг Залуучуудын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн алдартай ахмадууд байлаа.

Манай ахмадууд бол эх орныхоо бү­рэн эрхт байдал, тусгаар тогт­нол, бүтээн бай­гуулалтын төлөө за­луу, халуун нас, эрдэм мэдлэг, хүч чад­лаа зо­риулж ажилласан бидний өмөг түшиг болсон хүмүүс. Ах­мад наст­нууд хэдийгээр ний­гэмд аль хэдийнэ хувь нэмрээ оруул­сан бо­ловч өнөөдөр хүр­тэл гэр бүлийн дунд маш чу­хал үүрэг гүйцэтгэсэн хэ­вээр бай­на. Тэднийхээ алдар гавьяа, үүх түүхийг марталгүй ирээдүй хойчдоо сануулж, ахмад буурлуудаа хүндэтгэн дээдлэх нь залуус бидний үүрэг юм. Тиймээс үе, үеийн ахмадуудаа жил бүр хүндэтгэн хүлээн авдаг юм. Ахмадууд ч “Биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэгт үргэлж баярлаж бас энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг” гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа. Ийнхүү Залуучуудын байгууллагын үе, үеийн ахмад зүтгэлтнүүд төрөлх гэртээ цугларлаа.

Хуваалцах