Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МЗХ Олон Улсын байгууллагууд болон Элчин сайдын яамдуудтай хамтран ажиллана

Шинэ оны эхэнд Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-дууд болон Олон Улсын Байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, 2015 оныхоо төлөвлөгөөг танилцуулж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцдог уламжлалтай билээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЗХ Олон Улсын байгууллагууд болон Элчин сайдын яамдуудтай  хамтран ажиллана
МЗХ Олон Улсын байгууллагууд болон Элчин сайдын яамдуудтай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Шинэ оны эхэнд Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-дууд болон Олон Улсын Байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, 2015 оныхоо төлөвлөгөөг танилцуулж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцдог уламжлалтай билээ. Энэ удаагийн уулзалтыг өнгөрөгч нэгдүгээр сарын 31-ний Бямба гаригт хотоос гарч цэвэр агаарт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ОХУ-ын ЭСЯ, БНАЛАУ-ын ЭСЯ, Австралийн Ерөнхий Консулын Газар, ХБНГУ-ын ЭСЯ, БНБАУ-ын ЭСЯ, “Русский Мир” ОУ-ын Сан зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцсон юм.

Уг уулзалтыг МЗХ-ны Бодлого Төлөвлөлтийн Газраас зохион байгуулсан бөгөөд энэ жилийн уулзалтын гол онцлог нь ЭСЯ –ууд болон ОУ-ын байгууллагууд тус бүртэй хамтран ажиллах санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн явдал юм. Уулзалтанд оролцогчид уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, МЗХ-той цаашид залуучуудын асуудлаар илүү олон чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгааг онцолж байлаа.

Ийнхүү МЗХ-ны олон улстай харьцах харилцаа улам өргөжин тэлж, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэж ажиллахаар боллоо.

Хуваалцах