Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Айшолпан охины тоглосон кино нээлтээ хийжээ

Баян-Өлгий аймгийн "13 настай бүргэдчин" хэмээх Н.Айшолпан охин аав, ээжийн хамт "The Eagle Huntress" киноныхоо нээлтэд оролцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Айшолпан охины тоглосон кино нээлтээ хийжээ
Н.Айшолпан охины тоглосон кино нээлтээ хийжээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн "13 настай бүргэдчин" хэмээх Н.Айшолпан охин аав, ээжийн хамт "The Eagle Huntress" киноныхоо нээлтэд оролцжээ.

Киноны нээлт өнгөрөгч ням гарагт болсон бөгөөд охины талаарх танилцуулга энэ сарын 22-нд youtube-д тавигдсан юм.

Түүний тоглосон энэхүү киног Холливудын одод сурталчилж байгаа бөгөөд Австралийн нэрт дуучин Сиа "Бүргэдчин охин" кинонд зориулж “Angels by the wings” хэмээх шинэхэн уран бүтээлээ гаргасан байна.

Дашрамд дурдахад, 2013 оны 11 дүгээр сард Израилийн зурагчин Ашэр Свиденски Монголд хийсэн аяллынхаа үеэр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 13 настай Н.Айшолпан охины зураг, дүрсийг авсан нь улмаар дэлхийд алдартай BBC агентлагийн сувгуудаар хүртэл цацагдаж, охиныг олонд таниулсан юм.

Хуваалцах