Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Алтанхуяг: Барилга эхлүүлэх асуудлаар 25 байраар урагшилж 107-д бичигдлээ ...

Сар бүрийн хоёр дахь долоо хоногт болдог “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг “Монголд дахь хөрөнгө оруулалт” сэдвээр ГХЯ-нд боллоо. Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон төлөөлөгчдийн газруудаас бүрдсэн нийт 150 гаруй хүн хэлэлцүүлэгт оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Алтанхуяг: Барилга эхлүүлэх асуудлаар 25 байраар урагшилж 107-д бичигдлээ ...
Н.Алтанхуяг: Барилга эхлүүлэх асуудлаар 25 байраар урагшилж 107-д бичигдлээ .... Зураг: МҮОНРТ

Сар бүрийн хоёр дахь долоо хоногт болдог “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг “Монголд дахь хөрөнгө оруулалт” сэдвээр ГХЯ-нд боллоо. Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон төлөөлөгчдийн газруудаас бүрдсэн нийт 150 гаруй хүн хэлэлцүүлэгт оролцлоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцүүлгийг нээж “Гадаадын хөрөнгө оруулагчдад туслах зорилготой Хөрөнгө оруулалтын газрыг байгуулсан. Хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулахад таатай, төвөг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, нэг цэгийн үйлчилгээг энэ байгууллага үзүүлэх учиртай.

Монголд хууль эрх зүйн орчин тогтворгүй гэсэн гомдлыг гадаадын хөрөнгө оруулагчид хэлдэг байсан. 2013 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаагаа явуулах шинэ нөхцөл боломжоор хангаж өглөө. Манай улсад бизнес эрхлэх нөхцөл боломж сайжирч байна. Бизнес эхлүүлэх үйл ажиллагааны талаарх судалгаанд манай улс 2012 онд 36 дугаар байрт орж байсан бол 2013 онд 11 байраар урагшилж 25-д жагссан.

Барилга эхлүүлэх асуудлаар 25 байраар урагшилж 107-д бичигдлээ. Энэчлэн бизнес хийх орчин нөхцлийг сайжруулж байна. Энэ үзүүлэлтүүдийг урагшлуулахын төлөө хичээж ажиллаж байна. Энэ сарын сүүлчээр Давосын чуулга уулзалт болох бөгөөд Монголын талаарх танилцуулгууд хийгдэж, Монголын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчны талаар хөндөн ярилцах болно” гэж хэллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатар танилцуулга хийж, тус агентлаг нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, мэдээллийг ил тод хүргэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн түвшинд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэхийн төлөө ажиллаж байгааг дуулгасан юм.

Хуваалцах