Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Н.Алтанхуяг: Бид далд уурхайг зогсоох сонирхол байхгүй

Уул уурхайн салбарт дэлхийд 2-т ордог “Rio Tinto” компани 5,1 тэрбум америк долларын өртөгтэй Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтаа зогсоогоод байгаа. Энэ шалтгаанаа тус компани Монгол улсын засгийн газартай хоёр дахь хөрөнгө оруулалтын асуудал дээрээ зөвшилцөж чадахгүй байгаатай холбон тайлба

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Алтанхуяг: Бид далд уурхайг зогсоох сонирхол байхгүй
Н.Алтанхуяг: Бид далд уурхайг зогсоох сонирхол байхгүй. Зураг: МҮОНРТ

Оюутолгой компаний далд уурхайг зогсоох бодлого Засгийн газарт байхгүй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ.

Уул уурхайн салбарт дэлхийд 2-т ордог “Rio Tinto” компани 5,1 тэрбум америк долларын өртөгтэй Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтаа зогсоогоод байгаа. Энэ шалтгаанаа тус компани Монгол Улсын Засгийн Газартай хоёр дахь хөрөнгө оруулалтын асуудал дээрээ зөвшилцөж чадахгүй байгаатай холбон тайлбарласан.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оюутолгой дээр анхны хөрөнгө оруулалттай холбоотой асуудал байна. Энэ асуудлаа ярья. Мөн далд уурхайг цаашаа явуулахын тулд хоёр дахь шатны санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Энэхүү санхүүжилтийг яаж авбал хөрөнгө оруулагч хоёр талд ашигтай байх вэ гэдгээ ярья гэдгээ гэдгээ хэлсэн, нөгөө тал ч мөн нааштай хүлээн авч ярилцья гэсэн. Бид энэ ажлыг зогсоох ямар ч сонирхол байхгүй. Болох талаас нь дэмжээд ажиллана” гэв.

Түлхүүр үг:оюутолгойЕрөнхий сайд Н.АлтанхуягН.Алтанхуягдалд уурхай
Хуваалцах