Н.Батбаяр сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг цөөнхийн бүлгээс бариад багагүй хугацаа өнгөрч буй.
Мэдээллийн алба

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг цөөнхийн бүлгээс бариад багагүй хугацаа өнгөрч буй. Дөрвөн ч удаа хойшлогдсон түүний асуудлыг өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд огцруулахгүй гэдэгт санал нэгдсэн. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан боловч УИХ-ын дарга З.Энхболд хойшлуулсан юм.
Харин өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Дашрамд дурьдахад УИХ дахь МАН-ын бүлгээс улс орны эдийн засгийн хямралтай холбоотойгоор салбарын сайд нь хариуцлагагүй ажилласан хэмээн үзэж огцруулах саналыг өнгөрсөн сард өргөн барьсан юм. Бид мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.


















