Н.Батбаяр сайдын 20 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт хариу тайлбар ирүүллээ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг өчигдөр төсвийн мөнгөнөөс 20 орчим тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн сэжиглэж иргэний нийгмийн байгууллагаас АТГ-т шалгуулах өргөдлөө өгч буй талаар бид мэдээлсэн.
Мэдээллийн алба

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг өчигдөр төсвийн мөнгөнөөс 20 орчим тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн сэжиглэж иргэний нийгмийн байгууллагаас АТГ-т шалгуулах өргөдлөө өгч буй талаар бид мэдээлсэн.
"Их монгол нэгдэл" ТББ-аас Н.Батбаяр сайдыг Замын-Үүдийн хилийн боомт чиглэлд 20 тэрбум төгрөгөөр зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон зардал нэмүүлсэн нь хууль бус үйлдэл хэмээн үзсэн юм. Мөн түүнчлэн Солонготын даваа, Халзан бүргэдэйн чиглэлийн 40 хувь нь хийгдчихсэн байсан 100 км замыг 37.2 тэрбум төгрөгөөр гүйцээж дуусгах ёстой байтал үлдсэн 60 хувийн ажлыг гүйцэтгэх компанитай хамтран 46 тэрбум төгрөг болгож өсгөсөн. Ингэхдээ тус замыг шинээр баригдах зам гэдгээр Засгийн газрын хуралд оруулж батлуулсан. Өөрөөр хэлбэл, 37.2 тэрбумаар барих замыг нэг дахин ихэсгэсэн төсвөөр тавьсан. Зам тавьсан компани нь сайдын дэмжлэг аваад үнийг нь өсгөсөн байх магадлалтай гэсэн хардлага байгаа талаар хэлсэн юм.
Хүснэгт 1. Банкны санхүүжилтийн нөхцөл
ЗээлдэгчЭдийн засгийн хөгжлийн яамЗахиалагчГаалийн ерөнхий газарГүйцэтгэгч“Тай Фа Шян Барилга Угсралт” ХХКЗөвлөх компани“Ти Ай Би” ХХКСанхүүжилтийн дүн33 000 000 000 төгрөг хүртэлҮндсэн хүүЖилийн 7.34%Эргэн төлөлтСангийн Яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МУХБ-ны хооронд байгуулсан гэрээний дагуу Үндсэн төлбөрийг ашигласан хугацааны хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу Хөгжлийн Банкинд төлнө.Хугацаа4жил
Н.Батбаяр сайдтай холбоотой энэхүү асуудалтай холбогдуулан Хөгжлийн банкнаас Замын-Үүдийн 11 км замын ажлыг санхүүжүүлсэн ажлын баримтыг ирүүллээ. Хөгжлийн банкнаас ирүүлсэн хариу тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Засгийн газрын газрын 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 123 тоот тогтоолоор “Замын-Үүд” хилийн боомтын ачааны авто машины шалган нэвтрүүлэх цогцолбор, уг цогцолбороос гаалийн рентген хяналтын талбай хүртэлх 2.3 км хатуу хучилттай авто зам болон гаалийн рентген хяналтын талбайн өргөтгөлийн ажлыг 2013 оны зургаадугаар сарын 15-ны дотор, гаалийн рентген хяналтын талбайгаас төмөр замын шилжүүлэх ачих терминал хүртэлх 8.7 км хатуу хучилттай авто замыг 2013 оны 10 дугаар сарын 15-ны дотор багтаан хийж гүйцэтгэхэд шаардагдах 33.0 тэрбум хүртэлх төгрөгийг санхүүжүүлэхийг Монгол Улсын Хөгжлийн банкинд зөвшөөрсөн. Төслийг Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулан санхүүжилт олгохыг баталсан.
Төслийн үндэслэл
Замын Үүд нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын ачаа эргэлтийн гол боомт хот бөгөөд өнөөгийн байдлаар тус боомтод хоёр орныг холбосон төмөр замын 1, авто замын 1 шугам байдаг. Монгол талд нийт ачааны дийлэнх хувийг төмөр замаар, Бүгд Найрамдах Хятад Ард Улс талаас төмөр зам болон авто замаар холимог тээвэрлэдэг.
Замын Үүд боомтоос Улаанбаатар чиглэлд хатуу хучилттай авто замын сүлжээ нэвтрээгүйгээс шалтгаалан Хятадаас авто замаар импортлогдсон ачааг ихэвчлэн төмөр зам руу шилжүүлэн ачдаг байна. Гэвч энэ үйл ажиллагаа нь гараар хийгддэг бөгөөд хил давсан ачааг дунджаар 10-15 хоног хадгалах явдал тохиолддог.
Мөн Хятадын төмөр замын цариг (1435 мм) болон Монгол Улсын төмөр замын цариг (1520 мм)-ийн ялгаанаас шалтгаалж төмөр замын ачаа эргэлтийг хязгаарлахад хүргэдэг.
Танилцуулга
Монгол Улсын Хөгжлийн банк нь Захиалагч тал болох Гаалийн Ерөнхий газар, гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын “Тай Фа Шян Барилга Угсралт” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажил хийгдэж эхэлсэн. Гүйцэтгэгч компани нь төслийг бүхэлд нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэсэн. Хяналтын зөвлөх компаниар “Ти Ай Би” ХХК ажилласан.
Монголд баригдаж буй авто замуудын дундаж өртөг, замын хийцийн байдалд үндэслэн нийт 11 км авто замыг 4 эгнээтэй, хүчитгэсэн хийцтэй авто зам, 48000 м.кв зам талбайн өргөтгөлийн ажил санхүүжүүлэхэд анхны тооцооллоор 33,4 тэрбум төгрөг шаардлагатай гарсан.
Төсөвт өртгийн тооцоолол:
Ажлын нэрХэмжих нэгжНэгжийн үнэНийт хэмжээНийт үнэЦогцолборын талбайн өргөтгөлийн барилгын ажил1 м274,250480003,564,000,000Цогцолборын гэрлийн шон, гэрэлтүүлгийн цамхаг, зорчих хэсгийн ажил1617,344,2001617,344,20011 км зам барилгын ажил1 км2,419,650,0001126,616,150,000Зураг төсөл1673,650,0001673,650,000НИЙТ БАРИЛГЫН АЖЛЫН ТӨСӨВТ ӨРТӨГ31,471,144,200Магадлашгүй ажил2%629422884Барилгын ажилын хяналт4%1258845768НИЙТ ТӨСӨВТ ӨРТӨГ33,359,412,852
Засгийн газрын газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 123 тоот тогтоолоор уг төслийг 33,0 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр баталсны дагуу талууд гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн.

АЖЛЫН ЯВЦ:
Өнөөдрийн байдлаар авто замын барилга болон талбайн өргөтгөлийн ажил 100 хувь дууссан. 11 км авто замын хувьд анхны төлөвлөгдөж байснаас зураг төсөлд өөрчлөлт орсноос үүдэн замын урт 9,6 км болж өөрчлөгдсөн ба төсөвт өртөг 29,8 төгрөг болж буурсан. Монгол Улсын Хөгжлийн банкнаас барилгын ажилд 29,0 тэрбум төгрөг, татварын зардалд 1,6 тэрбум төгрөг, хяналтын зөвлөх үйлчилгээнд 0,2 тэрбум төгрөг, нийт 30,9 тэрбум төгрөгийг тус төслийн санхүүжилтэд олгоод байна. Зам, тээврийн яамнаас техникийн болон улсын комисс 2014 онд ажиллахаар төлөвлөж байна.
№ Нийт төсөвт өртөг Санхүүжүүлсэн дүн Санхүүжилтийн хувь 1 Гүйцэтгэгчид шилжүүлсэн 27,252,317,320.00 27,252,317,320.00 100.00% 2 Норм нормативын сан - - 3 Захиалагчийн хяналтын зардал 573,732,996.00 365,487,296.00 63.70% 4 Магадлашгүй ажил 573,732,996.00 5 Барьцаа суутгал 1,434,332,491.00 1,434,332,491.00 100.00% 6 Татвар 1,637,028,398.00 1,637,028,398.00 100.00% 7 Нийт төсөвт өртөг 31,471,144,201.00 30,689,165,505.00 97.52% 8 Хяналтын зөвлөхөд шилжүүлэх 208,245,700.00 208,245,700.00 100.00% 9 Нийт тогтоолын дагуу санхүүжилт 33,000,000,000.00 30,897,411,205.00 93.63%


















