Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Батцэрэгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томиллоо

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Батцэрэгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар  томиллоо
Н.Батцэрэгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томиллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа.

Тус чуулганы хуралдаанаар дөнгөж сая санал хураалт явуулж, 88,1 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилох шийдвэрийг гаргалаа. Санал хураалтад 59 гишүүн оролцов. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


Намдагийн Батцэрэг: 1976 онд ЕБДСургууль, 1982 онд ЗХУ-ын Свердловск хотын УПК, 1992 онд Улс төрийн боловсролын академи тус тус төгссөн.

Тэрбээр, 1982-1989 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, эрхлэгч,1990-1992 онд Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, 1992-1996 онд Аймгийн Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Тэрбээр 2000-2003 онд Хувийн хэвшлийн салбарт компанийн зөвлөх, захирал, 2003-2004 онд Налайх дүүргийн Ардчилсан намын дарга, 2005-2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөх, 2006-2007 онд Шадар сайдын ажлын албанд зөвлөх, 2007-2008 онд Монгол Улсын Сангийн дэд сайд, 2009-2012 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн.

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн ахлагчаар ажиллаж байна. Орос хэлтэй.

Хуваалцах