Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Энхбаатар: "МИАТ" компани билетийн үнээ нэг центээр ч нэмээгүй

Улс орны эдийн засгийн хөгжлийг түүчээлэх олон тулгуурын нэг нь аялал жуулчлалын салбар.

ЭЗ
Эдийн засгийн форум-2018

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Энхбаатар: "МИАТ" компани билетийн үнээ нэг центээр ч нэмээгүй
Н.Энхбаатар: "МИАТ" компани билетийн үнээ нэг центээр ч нэмээгүй. Зураг: МҮОНРТ

Улс орны эдийн засгийн хөгжлийг түүчээлэх олон тулгуурын нэг нь аялал жуулчлалын салбар. Тиймээс энэ салбарын хөгжлийг бүх талаар дэмжиж, эдийн засгийн үр ашгийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд дэд бүтцээ сайжруулахад нэн тэргүүнд анхаарах учиртай. Агаарын тээвэр бол аялал жуулчлалын хөгжлийн нэг том хаалт гэж үзэж байгаа учраас нислэгийн тоо, давтамжийг нэмэхээр ажиллана. Намрын чуулганаар бид энэ бодлогоо оруулж батлуулна гэж Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Эдийн засгийн форум”-ын үеэр онцолж байлаа.

Үнэхээр нислэгийн үнэ тариф өндөр, суудал хязгаартай гэхчилэн жуулчны улиралд садаа мундахгүй байгааг хэн хүнгүй шүүмжилдэг. Энэ талаар "МИАТ"-ийн дэд захирал Н.Энхбаатараас тодрууллаа.

Харин авто замын хувьд нийт 3160 км замыг 2025 он гэхэд шаардлагатай авто замуудыг холбох шаардлагатай гэж үзэж байна. Аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхдээ мөн технологийн дэвшлийг ашиглах нь чухал байна. Өөрөө хэлбэл, дижитал технологийг нэвтрүүлэхэд анхаарч, энэ чиглэлээр бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.

Хоёр өдөр үргэлжилж байгаа “Монголын эдийн засгийн форум”-д оролцогчид ийнхүү аялал жуулчлалын асуудлаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хуваалцах