Н.Энхбилэг охин маргааш Солонгосыг зорино
Өнгөрсөн оны аравдугаар сард Баянхонгор аймгийн VI сургуулийн 2А ангийн сурагч Н.Энхбилэг сахуугийн вакцин хийлгэснээс үүдэн хэл, гар хуруу нь үхжиж, одоогийн байдлаар зөвхөн өвчин намдаагч эм тарианы тусламжтайгаар өдөр хоногийг өнгөрүүлж байгаа.
Мэдээллийн алба

Иймд Н.Энхбилэг охиныг БНСАУ-д яаралтай эмчилгээнд явуулахаар хандивын данс үүсгэн, төрийн гурван өндөрлөг болон ЭМЯ, салбарын сайдад хандсан. Харин охин маргааш өглөө Солонгосын “Ионсей” эмнэлэгт хагалгаанд орохоор ээжтэйгээ явах гэж байна. Тэрбээр цус шүүлгэх хагалгаанд орох ба тэнд нэг сар болох юм байна.