Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Н.Нацагнямд 100 сая төгрөг гардуулна

Тэгвэл өнөөдөр эрдэмтэн Н.Нацагнямд Засгийн газраас 100 сая төгрөг гардуулахаар болсон байна. Тэрээр энэ үеэр өөрийн шинэ бүтээлээ танилцуулж, оюутан залууст лекц унших ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Нацагнямд 100 сая төгрөг гардуулна
Н.Нацагнямд 100 сая төгрөг гардуулна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэмтэн Н.Нацагнямд эх орныхоо эрчим хүчний системийн бие даан найдвартай, хэмнэлттэй ажиллах боломжийг хангахад жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Төрийн соёрхол хүртээсэн. Тэрээр ерөнхийлөгчийн зарлигаар “Синхрон генераторын NaNyam-AX12 цахим автомат өдөөлтийн систем, түүний виртуаль лаборатори” төхөөрөмж зохион бүтээсэн бөгөөд энэ нь Монголын цахилгаан станцуудын реактив чадлын асуудлыг оновчтой шийдвэрлэхэд чухал нөлөөтэй ажээ. Тэгвэл өнөөдөр эрдэмтэн Н.Нацагнямд Засгийн газраас 100 сая төгрөг гардуулахаар болсон байна. Тэрээр энэ үеэр өөрийн шинэ бүтээлээ танилцуулж, оюутан залууст лекц унших ажээ.

Хуваалцах