Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Түвшинбаяр: Ерөнхийлөгч маань ийм байдалтай байхад унтаж чадахгүй шүү дээ

Тусгай албаныхан яг одоо "Баянгол" зочид буудлыг хамгаалалтад аваад байгаа талаарх мэдээллийг бид шуурхай нийтлэн хүргэж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Түвшинбаяр: Ерөнхийлөгч маань ийм байдалтай байхад унтаж чадахгүй шүү дээ
Н.Түвшинбаяр: Ерөнхийлөгч маань ийм байдалтай байхад унтаж чадахгүй шүү дээ. Зураг: МҮОНРТ

Тусгай албаныхан яг одоо "Баянгол" зочид буудлыг хамгаалалтад аваад байгаа талаарх мэдээллийг бид шуурхай нийтлэн хүргэж байна.

Одоогийн байдлаар зочид буудлын гадна Зам тээврийн сайд М.Зоригт, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Их аварга Д.Дагвадорж, З.Энхболдын зөвлөх Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар ирсэн бөгөөд тодорхой ямар нэг мэдээлэлгүйгээр ирж байгаа гэдгээ хэлсээр байгаа юм. Түүнчлэн энд ирсэн олны танил хүмүүс зочид буудлын арын хаалгаар дотогш орж байна.

Үүнээс гадна зочид буудлын гадна Монголын жүдо бөхийн холбооныхон ирсэн бөгөөд мөн л ямар нэг мэдээлэлгүйгээр ирсэн гэдгээ хэлсэн. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар МУГТ Н.Түвшинбаяр “Яг ямар зүйл болсон талаар тодорхой мэдээлэл аваагүй байгаа учраас хүлээж л байна” гэсэн юм. Түүнчлэн маргааш жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах тамирчид хүртэл энд ирсэн нь тамирчдад сөргөөр нөлөөлөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Ерөнхийлөгч маань ийм байдалтай байхад бид нар унтаж чадахгүй шүү дээ” гэлээ.

Мэдээллийг эргэн хүргэнэ.

Хуваалцах