Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Түвшинбаярын гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо

гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 12-ны 09:30 цагт талуудаас гаргасан хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар товлосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Түвшинбаярын гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо
Н.Түвшинбаярын гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 12-ны 09:30 цагт талуудаас гаргасан хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар товлосон байна.

Мөн шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах