Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Учрал: Монгол Улс энэхүү бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: COP17-оос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм. Монгол Улс энэхүү бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Учрал: Монгол Улс энэхүү бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна
Н.Учрал: Монгол Улс энэхүү бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: COP17-оос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм.
Монгол Улс энэхүү бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна.

Нэгдүгээрт, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангид бус, харилцан уялдаатай цогц асуудал болгон авч үзье.

Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая.

Гуравдугаарт, ганд тэсвэртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё.

Дөрөвдүгээрт, бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая.

Тавдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая.

Зургаадугаарт, амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе.

Хуваалцах