Н.Удвал сайд олгой тусаад эмч болохоор шийджээ
Оюутан байхдаа хүүхдээ төрүүлчихээд чих нь өвдөж уйлаад байгааг мэдэхгүй хөглөж байсан гэж өөрийн "Би эвдрэхгүй" номондоо дурьдсан сайд “Миний гаргасан шийдвэрүүд амьдралтай минь дандаа холбоотой байдаг” гэсэн байх юм.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн сайд Н.Удвал 1971 онд мухар олгой туссан гэдэг Харин сумын эмч буруу оношлосноос хагалгаа нь удааширч хугацаа алдан хэдэн сар үхэлтэй тэмцэн байж амьд үлдсэн гэдэг. Эмнэлэгт Оросын “Эрүүл мэнд” сэтгүүлийг уншиж өдөр хоногийг өнгөрөөж байхдаа тэрбээр мэс заслын эмч болъё гэж буцалтгүйгээр шийдсэн гэнэ. Оюутан байхдаа хүүхдээ төрүүлчихээд чих нь өвдөж уйлаад байгааг мэдэхгүй хөглөж байсан тухайгаа "Би эвдрэхгүй" номондоо дурьдсан сайд“Миний гаргасан шийдвэрүүд амьдралтай минь дандаа холбоотой байдаг” гэсэн байх юм. Тэгэхээр эрхэм сайд эрүүл мэндийн яамны тэргүүний суудалд суугаа нь мөн л түүний амьдралаас нь ургаж гарсан шийдвэр бололтой.


















