Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Удвал сайд Солонгосын эмнэлгийн төлөөлөгчидтэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНСУ-ын “Sun” эмнэлгийн гүйцэтгэх захирал ноён Sun Seung Hoon тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Удвал сайд Солонгосын эмнэлгийн төлөөлөгчидтэй уулзлаа
Н.Удвал сайд Солонгосын эмнэлгийн төлөөлөгчидтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНСУ-ын “Sun” эмнэлгийн гүйцэтгэх захирал ноён Sun Seung Hoon тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар нар оролцсон байна.

Уулзалтын эхэнд ноён Sun Seung Hoon Монгол Улсад Хавдар судлалын үндэсний төв, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Нүүр ам судлалын сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ирсэн гэдгээ уламжлаад найрсаг дотноор хүлээн авч буйд талархлаа илэрхийлжээ. Хоёр орны төлөөлөгчид мөн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хамтарч ажиллах талаар ярилцжээ.

Хуваалцах