Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадмаар жуулчдад зориулсан тусгай хөтөлбөр гаргана

Манай улсад ирж байгаа гадны нийт жуулчдын 20-иод хувь нь Үндэсний баяр наадмын өдрүүдэд ирдэг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмаар жуулчдад зориулсан тусгай хөтөлбөр гаргана
Наадмаар жуулчдад зориулсан тусгай хөтөлбөр гаргана. Зураг: МҮОНРТ

Манай улсад ирж байгаа гадны нийт жуулчдын 20-иод хувь нь Үндэсний баяр наадмын өдрүүдэд ирдэг. Гэтэл баярын хөтөлбөрийн мянгахан тасалбарыг тэдэнд санал болгодог нь энэ их урсгалын дөнгөж 10 хүрэхгүй хувийг хангадаг байна.

Тиймээс үүнийг хүртээмжтэй болгох, цаашлаад энэ салбараас татах эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд БОАЖЯ жуулчдад зориулсан Наадмын тусгай хөтөлбөрийг санаачлаад байна. Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга н.Баясгалан ингэж ярилаа.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох шөнийн цэнгүүнд наадмын хөтөлбөрт ажиллаж байгаа уран бүтээлчид мөн давхар ажиллана. Түүнчлэн хөтөлбөр эцсийн байдлаар батлагдахад энэ талаар олон нийтэд танилцуулна гэлээ. Баяр наадмын гурван өдөрт аялал жуулчлалын салбарт 140 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө төвлөрдөг байна.

Хуваалцах