Наадмын нээлтийн тасалбарыг ирэх долоо хоногоос худалдаална
Гавьяат жүжигчин Д.Сосорбарам бэлтгэл ажилдаа орсон байна. Наадмын нээлт үзэх тасалбарыг долоодугаар сарын 6-наас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ. Тасалбарын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээл
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд наадам долоодугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа долоодугаар сарын 11-ний 11:00 цагаас эхлэх бол энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам бэлтгэл ажилдаа орсон байна. Наадмын нээлт үзэх тасалбарыг долоодугаар сарын 6-наас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ. Тасалбарын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















