Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадмын тасалбар авах иргэд үүрийн 03.00 цагаас эхлэн дугаарлаж байна

Харин энэ жил нэг хүнд дөрвөн тасалбар худалдаж, урьдын алдааг давтахгүй байх шийдвэр наадмын комисс гаргасан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмын тасалбар авах иргэд үүрийн 03.00 цагаас эхлэн дугаарлаж байна
Наадмын тасалбар авах иргэд үүрийн 03.00 цагаас эхлэн дугаарлаж байна. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн баяр наадмын нээлт болон хаалтын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбар авахын тулд иргэд урт дараалалд дугаарладаг. Харин энэ жил нэг хүнд дөрвөн тасалбар худалдаж, урьдын алдааг давтахгүй байх шийдвэрийг наадмын комисс гаргасан. Гэсэн ч асуудал шийдэгдсэнгүй, иргэд тасалбар авахын тулд үүрийн 03.00 цагаас эхлээд Соёлын төв өргөөний гадна урт дараалал үүсгэжээ.

Энэ жилийн хувьд нэг хүн хоёр тасалбар худалдан авах эрхтэй байгаа бөгөөд наадмын тасалбарыг хоёр өдөр борлуулах юм. Ийнхүү хоёр өдөрт багтан баяр наадмын тасалбараа худалдан авах гэсэн иргэдийн урт дараалал болоод олон хүний хөл хөдөлгөөнөөс болж дараалалд зогсож байсан зарим хүн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Хуваалцах