Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадмын тасалбар авахаас өмнө Enaadam.mn-д заавал бүртгүүлнэ

Төлбөрөө хийхдээ аль болох данс ашиглахыг холбогдох албаныхан зөвлөж байгаа бөгөөд тасалбараа захиалснаас хойш 60 минутын хугацаанд төлбөр төлөх боломжтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмын тасалбар авахаас өмнө Enaadam.mn-д заавал бүртгүүлнэ
Наадмын тасалбар авахаас өмнө Enaadam.mn-д заавал бүртгүүлнэ. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байх авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийг хоёр дахь жилдээ enaadam.mn сайтаар дамжуулан долоодугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагаас эхлэн борлуулна. Улмаар долоодугаар сарын 5-нд борлуулалтыг хаана.

Энэ жилийн цахим тасалбарын борлуулалтыг enaadam.mn сайтаар дамжуулан захиална.

Төлбөрөө хийхдээ аль болох данс ашиглахыг холбогдох албаныхан зөвлөж байгаа бөгөөд тасалбараа захиалснаас хойш 60 минутын хугацаанд төлбөр төлөх боломжтой.

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар захиалах бол эхлээд enaadam.mn-д бүртгүүлэх ёстой.

enaadam.mn-д бүртгүүлэх зааврыг хүргэж байна.

Хуваалцах