Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Найман байршилд экологийн коридор байгуулна

Нийслэлийн нутаг дэвсгэрт тархсан зэрлэг амьтдыг чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлсэн экологийн коридор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахаар Ажлын хэсэг байгуулсан. Нийт найман байршил байгаа. Үүнээс зургаа нь Төв аймгийнх, үлдсэн хоёр нь Сонгинохайрха

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найман байршилд экологийн коридор байгуулна
Найман байршилд экологийн коридор байгуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Тус хурлаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван:

-Нийслэлийн нутаг дэвсгэрт тархсан зэрлэг амьтдыг чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлсэн экологийн коридор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахаар Ажлын хэсэг байгуулсан. Нийт найман байршил байгаа. Үүнээс зургаа нь Төв аймгийнх, үлдсэн хоёр нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт бий. Мөн Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүсийг тогтоож, дагаж мөрдөх журмын төслүүдийг боловсруулж, холбогдох байгууллагаас санал авч, БОАЖЯ-нд хүргүүлсэн гэлээ.

Хуваалцах