Найман хувийн зээлийг 9227 хүнд олгожээ
Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хэрэгжилтийн тойм мэдээг Монголбанкнаас гаргасан бөгөөд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн баасан гариг хүртэлх хугацаанд өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.
Мэдээллийн алба

Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хэрэгжилтийн тойм мэдээг Монголбанкнаас гаргалаа. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн баасан гариг хүртэлх хугацаанд өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.
Үүнээс банкууд 16351 хүний 459.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ.
Иргэд 618 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 9227 иргэнд 530.3 тэрбум төгрөгийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.


















