Найман настай охин цалингаасаа “Ид шидийн орон”-д 100 ам.доллар хандивлажээ
анхны цалин болох 132 ам.долларын чек авсан аж. Ийн цалингаа авсан даруйдаа “Ид шидтэй ах, эгч” хандивын арга хэмжээнд очиж, 100 ам доллар болон өөрийн тоглоом, хувцсаа хандивлажээ
Мэдээллийн алба

АНУ-д аав, ээж, хоёр дүүтэйгээ хамт амьдардаг найман настай М.Үжин охин саяхнаас тэндхийн нэг агентлагт загвар өмсөгчөөр ажиллахаар болжээ. Тэрбээр анхны цалин болох 132 ам.долларын чек авсан аж. Ийн энэ сарын 2-нд “Ид шидтэй ах, эгч” хандивын арга хэмжээнд очиж, 100 ам доллар болон өөрийн тоглоом, хувцсаа хандивлажээ.
Дашрамд дуулгахад, “Лантуун дохио” төрийн бус байгууллага анх “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг Баянхошуунд байгуулсан бөгөөд “Ид шидийн орон-2” төвийг нийслэлийн зүүн хэсэгт барихаар болсон.



















