Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх, Багануур дүүргийг хот болгох санал асуулга явагдана

Налайх, Багануур дүүргийг хот болгон хөгжүүлэх санал асуулгыг хоёр өдрийн турш явуулна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх, Багануур дүүргийг хот болгох санал асуулга явагдана
Налайх, Багануур дүүргийг хот болгох санал асуулга явагдана. Зураг: МҮОНРТ

Налайх, Багануур дүүргийг хот болгон хөгжүүлэх санал асуулгыг хоёр өдрийн турш явуулна. Нийслэлийн төвлөрлийг багасгаж, хотыг тэлэх бодлогыг нийслэлээс баримталж байгаа учраас тус хоёр дүүргийг дагуул хот болгон хөгжүүлэхээр болсон байна.

Харин Налайх, Багануур дүүргийн иргэд санал асуулгад оролцож дүүргээ хот болгох эсэхийг шийдэх юм. Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд тус дүүргүүдийн бүх хороодын байранд санал асуулгыг явуулах юм байна. Тиймээс иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Түвшинтөгс хэллээ. Налайх, Багануур дүүргийг хот болгон хөгжүүлэх санал асуулгыг маргааш, нөгөөдөр хоёр өдрийн турш явуулна.

Хуваалцах