Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх, Багануур дүүргийг хот болгох “түүхэн” шийдвэрийг гаргалаа

2015 оны дөрөвдүгээр сарын 03-ны энэ өдөр нийслэлийн ИТХ-аас маш чухал, “түүхэн” шийдвэрийг баталлаа. Энэ бол олон жилийн туршид яригдаж ирсэн ч өнөөг хүртэл биеллээ олоогүй Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудал юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Налайх, Багануур дүүргийг хот болгох “түүхэн” шийдвэрийг гаргалаа
Налайх, Багануур дүүргийг хот болгох “түүхэн” шийдвэрийг гаргалаа. Зураг: МҮОНРТ

2015 оны дөрөвдүгээр сарын 03-ны энэ өдөр нийслэлийн ИТХ-аас маш чухал, “түүхэн” шийдвэрийг баталлаа. Энэ бол олон жилийн туршид яригдаж ирсэн ч өнөөг хүртэл биеллээ олоогүй Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудал юм.

Нийслэл Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрлөөс үүдэн олон сөрөг асуудал гарч буй. Агаарын бохирдол, авто замын түгжрэлээс авахуулаад саар зүйл олон бий. Тэгвэл Монгол Улсын Засаг захиргааны тухай хуулиар нийслэлийн дүүрэгт харьяалагдаж явдаг Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлын анхны шанг ийнхүү татаж чадлаа.

Хуралдаанд оролцогч төлөөлөгчийн асуулт, хариултаас харахад дүүргийг хот болгох тухай, эсвэл дүүрэг дэх хот байх тухай зэрэг ойлголцлын зөрүүтэй асуудлууд гарч байв. Гэвч нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Багануур дүүрэг дэх Багануур хот, Налайх дүүрэг дэх Налайх хот байх ёстой гэсэн тайлбарыг хэлэв.

Энэ асуудлыг энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын “ангийн хамт олноор шийдвэрлүүлж батлуулах” эхлэлийг тавьсан хүн нь Налайх дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан ажээ. Анх дүүргээ хот болгох асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулж, Эко Налайх дагуул хотын хөтөлбөр төслийг боловсруулан нийслэлийн Засаг дарга, ИТХ-д асуудлыг өргөн барьснаар өнөөдрийн 25 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа нь энэ юм байна.

Дагуул хот болгох асуудлыг хөөцөлдсөн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы сэтгэгдлийг хуралдааны дундуур сонслоо.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан:

11127704_910718778978751_1026828569_n

-Таны хувьд дагуул хотын асуудлыг хөөцөлдөн ИТХ-д өргөн барьснаар өнөөдөр хэлэлцэгдэж байна. Үр дүнг юу гэж харж байна вэ?

-Налайх, Багануур зэрэг нийслэлийн алслагдсан дүүргүүдийг хот болгох нэр томьёолол, статус, эрхзүйн чадамжийг дээшлүүлэх зорилгоор энэ дүүргүүдийг дагуул хот болгох тухай асуудал, хууль эрхзүйн орчныг судлан нийслэлийн ИТХ-д өргөн барьсан. Энэ дагуу асуудал хэлэлцэгдэж байна. Мэдээж ойлголцлын зөрүүтэй олон асуудлууд байна. Жишээ нь Налайхыг анхнаас нь нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиар дагуул хот болгох тухай асуудал яригдсан. Гэтэл энэ тогтоолын төсөл дээр Налайх дүүрэг дэх Налайх хот байна гэсэн ойлгомжгүй бөгөөд эргээд аль аль талдаа үүрэг хариуцлага, эрх үүрэг, эрх мэдэл, ажил үүргийн давхацлын ойлгомжгүй зүйлүүд бий болох хүндрэл байгаа учраас маш тодорхой болгох ёстой. Яагаад гэвэл Улаанбаатар хотын Налайх дүүргийн Налайх хот гэдэг нэр томьёо, статус байж болохгүй, хуулинд ч ийм асуудал байхгүй. Тиймээс дагуул хот гэдгээрээ явна. Хот болсон ч иргэдийн амьдрал ахуй нь ч дээшлэхгүй, маш олон асуудлууд шийдэгдэхгүй бол хот гэсэн нэр зүүгээд яах билээ. Тийм учраас нэр томьёо тодорхой, үүрэг хариуцлага ойлгомжтой, бүтэц зохион байгуулалт давхцалгүй байх ёстой. Ажил, албан тушаалтнуудын эрх үүрэг, хариуцлага маш тодорхой болсноор зөвхөн Налайх, Багануур гэлтгүй нийслэлийн бусад дүүргүүд хөгжих боломжтой. Тодорхой зарим асуудлуудаа өөрсдөө шийдвэрлэдэг эрх мэдэлтэй болж байж Улаанбаатар гэдэг хот маань өөрийн гэсэн ялгаатай, өнгө төрхтэй хөгжих юм.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу>>>

Хуваалцах