Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна
Нийслэлийн Засаг дарга “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/944 дугаар захирамж гаргалаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/944 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/836 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгууллаа. Тус үнэлгээний хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана.


















