Налайх хот бөөрний гемодиализ эмчилгээний төвтэй боллоо
Налайх хотын Эрүүл мэндийн төв бөөрний гемодиализ эмчилгээний төвтэй боллоо. Энэ төвийг Налайх хотын хүндэт иргэн, мэргэжлийн сумоч Кёкүтэнхогийн санаачлагаар Япон улсын “Токуда” сангийн хөрөнгө оруулалттайгаар суурилуулж байгаа юм байна.
Мэдээллийн алба

Налайх хотын эрүүл мэндийн төв бөөрний гемодиализ эмчилгээний тасагтай болсноор дүүргийн иргэд заавал хот орж эмчилгээ хийлгэх шаардлагагүй болж байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хотод ч цөөн тоогоор байдаг энэ төхөөржөөр эмчлүүлэх хүсэлтэй иргэд Налайхын эрүүл мэндийн төвийг зорих боломж бүрдэж байна.
Гэхдээ эдгээр төхөөрөмжийг өнөөдрөөс шууд хэрэглэх боломжгүй. Учир нь урсгал зардлыг Налайхын эрүүл мэндийн төвийн төсөвт тусгаагүй байгаа. Тиймээс ирэх оноос эхлэн төхөөрөмж ашиглалтад орно гэдгийг дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбат хэлж байна.
Түүнчлэн энэ тасагт ажиллах 3 эмч мэргэжилтнийг улсын 1-р эмнэлэгийн диализийн төв дээр сургалтад хамруулж байгаа ажээ.