Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Налайх хотын Захирагчийн сонгуульд Ш. Хаан ялалт байгууллаа

Налайх хотын Захирагчийн сонгууль зургаадугаар сарын 14-ний өдөр болж нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх хотын Захирагчийн сонгуульд Ш. Хаан ялалт байгууллаа
Налайх хотын Захирагчийн сонгуульд Ш. Хаан ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

Налайх хотын Захирагчийн сонгууль зургаадугаар сарын 14-ний өдөр болж нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд зургаадугаар сарын 18-ны өдөр дахин явууллаа. Санал хураалт өчигдөр 22.00 цагт албан ёсоор дууссан.

Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 9490 нь буюу нийт сонгогчдын 46.7 хувь нь саналаа өгчээ. Нийт 2 хүн өрсөлдснөөс Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 50.87 хувь буюу 4757 хүний санал авч ялалт байгуулжээ. Харин бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүүд49,13 хувь буюу 4594 иргэн саналаа өгсөн байна.

Хуваалцах