Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайхын нийтийн тээврийн гурван чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Налайх дүүргийн Буян Налайхын уулзвараас “Баянгийн бүрд” захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй. Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 14:00 цагаас 12-ны 09:00 цаг хүртэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайхын нийтийн тээврийн гурван чиглэлд түр өөрчлөлт орууллаа
Налайхын нийтийн тээврийн гурван чиглэлд түр өөрчлөлт орууллаа. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн Буян Налайхын уулзвараас “Баянгийн бүрд” захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй. Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 14:00 цагаас 12-ны 09:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийнэ. Иймд авто замын засвар, шинэчлэлтэй холбогдуулан нийтийн тээврийн дараах гурван чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.ХО:3 "Городок – Налайх"ХО:4 "Тэрэлж – Налайх – Офицеруудын ордон"ХО:5 "ХО:5 Налайх – Офицеруудын ордон"Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Хуваалцах