Налайхын уурхайд дахин осол гарлаа
Налайх дүүргийн гуравдугаар хороо, 53 дугаар хонхорын уурхайн эдэлбэр газарт гурван уурхайчин угаарын хийд цохиулан ухаан алджээ.
Мэдээллийн алба

Налайх дүүргийн гуравдугаар хороо, 53 дугаар хонхорын уурхайн эдэлбэр газарт гурван уурхайчин угаарын хийд цохиулан ухаан алджээ. Тэд 1.4 метрийн далд уурхайд хуучин галтай байсан малталтаас шинээр малталт хийхэд нүүрсний хагарсан ан цаваар угаарын хий шүүрч ухаан алдсан байна.
Иргэдийг Уул уурхайн аврах ангийн бие бүрэлдэхүүн эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгчээ.


















