Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Налайхын залуучууд" өдөрлөг боллоо

Налайх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв залуучуудын хөгжлийг дэмжих сарын аяны хүрээнд "Налайхын залуучууд" өдөрлөгийг "Хүндэлье-Суралцъя-өвлүүлье" уриан дор "Их ам"-нд байрлах ахмадын амралт сувиллын газарт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Налайхын залуучууд" өдөрлөг боллоо
"Налайхын залуучууд" өдөрлөг боллоо. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв залуучуудын хөгжлийг дэмжих сарын аяны хүрээнд "Налайхын залуучууд" өдөрлөгийг "Хүндэлье-Суралцъя-өвлүүлье" уриан дор "Их ам"-нд байрлах ахмадын амралт сувиллын газарт зохион байгууллаа.

Тус өдөрлөгт 30 ахмад, 7 хорооны нийт 150 залуучууд хамрагдсан бөгөөд "Алкохолгүй амьдарцгаая" уриан дор "Эрхэс" хамтлаг амьд хөгжмийн тоглолтыг толилуулав. Өдөрлөгийг нээж Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул нар үг хэллээ. Залуучуудын дунд олон төрлийн хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулсны зэрэгцээ Мотоцикл сонирхогчдын холбооны залуучуудын мотоциклтой үзүүлбэрийг залуучуудад толилуулсан.

Энэхүү өдөрлөг нь ахмад буурлуудаа хүндэтгэн үг сургаалийг нь сонсохын зэрэгцээ залуучуудын дуу хоолойг сонсох боломжийг олгосон үйл ажиллагаа болж өнгөрлөө гэж Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах