Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайхын замыг маргааш нээнэ

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Налайхын авто зам, Бумбат, Цэцээ гүн рүү салдаг уулзварын баруун талд ус зайлуулах хоолойн хучилтын хавтан цөмөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайхын замыг маргааш нээнэ
Налайхын замыг маргааш нээнэ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Налайхын авто зам, Бумбат, Цэцээ гүн рүү салдаг уулзварын баруун талд ус зайлуулах хоолойн хучилтын хавтан цөмөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй болсон. Иймд Замын цагдаагийн албатай зөвшилцөж, 2018 оны 5-р сарын 06-ны өдрөөс замын тус хэсгийг хаан, түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байгаа юм.

Хучилтын хавтанг “Байгууламж Од” ХХК-д захиалан хийлгэж, хучилтыг бүрэн сольж байна. Замын хөдөлгөөнийг 5-р сарын 21-нд бүрэн нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулахаар төлөвлөн ажиллалаа.

Хуваалцах