Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Намрын ажилд явсан оюутнууд өдрийн 20 мянган төгрөгийн цалин авна

ҮХААЯ, Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил-Залуус” төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намрын ажилд явсан оюутнууд өдрийн 20 мянган төгрөгийн цалин авна
Намрын ажилд явсан оюутнууд өдрийн 20 мянган төгрөгийн цалин авна. Зураг: МҮОНРТ

ҮХААЯ, Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил-Залуус” төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг төслийг хэрэгжүүлэх ажилд их, дээд сургуулийн оюутнууд болон ажилгүй иргэд нэгдэн орж, намрын ургац хураах ажилд идэвхийлэн оролцож байгаа.

Тодруулбал, “Хамаг Монгол” МСҮТ-ийн 55 оюутан Сэлэнгэ аймгийн Сайхан суманд, “Монгол” дээд сургуулийн 15 оюутан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ургацын талбайд ажиллаж байна. Намрын ажилд залуус 7-14 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд өдрийн 20 мянган төгрийн цалин авах ажээ.

Хуваалцах