Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Намрын чуулган нээлтээ хийлээ

Хуулийн дагуу намрын чуулганыг 10 дугаар сарын нэгэнд нээдэг уламжлалтай ч энэ жил амралтын өдөр таарсан тул ийнхүү өнөөдөр нээж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намрын чуулган нээлтээ хийлээ
Намрын чуулган нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Хуулийн дагуу намрын чуулганыг 10 дугаар сарын нэгэнд нээдэг уламжлалтай ч энэ жил амралтын өдөр таарсан тул ийнхүү өнөөдөр нээж байгаа юм.

Энэ удаагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 20 гаруй хууль тогтоолын төсөл багтсан байгаа. Эдгээр хуулийн төслүүдээс хамгийн чухал нь 2017 оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогын тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслүүд нэрлэгдэж байна.

Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ эдийн засгийн хямралыг бууруулахын тулд аль нэг нам гэж хуваагдалгүй ажиллах ёстой гэлээ. Түүнчлэн Засгийн газар томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг оруулж ирэхэд УИХ нээлттэй хандана гэсэн юм.

Хуваалцах