Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Намрын нээлтээс хойших зуу дахь удаагийн барилдаан зургаадугаар сард болно

Монголын Үндэсний Бөхийн Холбооны жилийн хуваарьт барилдаан 2022 оны 09-р сарын 17-ны өдөр эхэлснээс хойш 2023 оны 05-р сар дуустал нийт 96 барилдаан зохион байгуулаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намрын нээлтээс хойших зуу дахь удаагийн барилдаан зургаадугаар сард болно
Намрын нээлтээс хойших зуу дахь удаагийн барилдаан зургаадугаар сард болно. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны жилийн хуваарьт барилдаан 2022 оны 09-р сарын 17-ны өдөр эхэлснээс хойш 2023 оны 05-р сар дуустал нийт 96 барилдаан зохион байгуулаад байна.

Энэ Бямба, Ням гарагт 97, 98 дахь барилдаан буюу "Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Алтан цом"-ын төлөөх шигшээ найман багийн сүүлийн тойргийн барилдаанууд болно.

Монгол Бөхийн Өргөө ашиглалтад орсон цагаас хойш нэг жилийн доторх ХАМГИЙН ОЛОН барилдаан буюу 99, 100 дахь удаагийн барилдаан 06-р сарын 10, 11-ний өдрүүдэд МБӨ-нд болно.Тодруулбал зургаадугаар сарын 10-нд Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан, Зургаадугаар сарын 11-нд Архангай аймгийн Хотонт сумын 100 жилийн ойд зориулсан Ах дүү гурван цолтны нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах